×

Bii Biyelgee

Bii Biyelgee LyricsХавирага газрыг халцартал
Хотгор газрыг хөлцөртөл
Өвөг дээдсээ магтан хайлж
Өнжин шөнөжин бие биелэе

Дэвсэг газргыг дэргэтэл
Дээлийн хормойг дэрэвтэл
Дээдийн заяаг бэлэгдэн байж
Дэвэн дэвслэн бие биелэе

Дэвэн дэвслэн бие биелэе
Дэвслэн дэвслэн бие биелэе
Ширэг газрыг шигширтэл
Хотгор газрыг холцортол
Хойчийн сайхныг хуурдан байж
Аялан цацлан бие биелэе

Дэвэн дэргэн бие биелэе
Дэвслэн дэвслэн бие биелэе

Хултай айраг цалгитал
Дуутай эгшиг цангинатал
Хөвчин дэлхий баястал
Сугсран цовхчин бие биелэе

Сугсран цовхчин бие биелэе
Дэвслэн дэвслэн бие биелэе
Сугсран цовхчин бие биелэе
Дэвслэн дэвслэн бие биелэеYou might also like

Artista: The Hu



Mas tocadas

Escuchar The Hu Escuchar